Сурагчдын дунд зохиогддог "Мы поедем в Артек" "Бид Артек явна" орос хэлний тэмцээнийг 33 жилийн дараа дахин сэргээх төсөл амжилттай хэрэгжлээ. Олон Улсын хүүхдийн төв Артек зуслангаас төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж цаашид жил бүр зохион байгуулах түүхэн шийдвэрийг гаргалаа. Энэхүү тэмцээн Монголын Багачууд ТББ , ОУХТөв Артек зуслан , Монгол дахь Оросын Нутаг нэгтнүүдийн холбоо, ОХУ-н Соел Шинжлэх Ухааны Төв, ОХУ-ын ЭСЯ, МҮОНРТелевиз, Нийслэлийн гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Хаан Даатгал ХХК, Шинэ Долгион FM 107.5, Өмнөговь аймгийн "Буянт Хотхон" хүүхдийн зуслан, Тояа хүүхэд хөгжлийн академи, ОХУ-ын Эрхүү мужийн Шелехово хотын хүүхдийн зуслан болон хүүхдэд хайртай олон том хүмүүсийн хүчин зүтгэл, хамтын хөдөлмөрийн дүнд эргэн ирлээ. Тэмцээнийг зохион байгуулахад хамтран зүтгэсэн ах эгч нартаа Монголын Багачуудаас талархал илэрхийлье! Тэмцээнд идэвхи санаачлагатай оролцсон хүүхдүүд, сургууль багш нар, ээж аав Та нартаа баярлалаа! Мы поедем в Артек тэмцээний алтан медалийн эзэд багаараа гайхамшигт Артек зуслангийн 8 ба 10 дугаар ээлжинд амарна.